АНУ-ын Холбооны давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгч Доналд Трампын эсрэг гаргасан нэхэмжлэлийг дахин хэлэлцэхээр шийдвэрлэв. Трампын мэдлийн олон улсын зочид буудалд гадаадын албаны хүмүүс байрлаж, элчин сайдын яамдын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа явдал нэхэмжлэл гаргах шалтгаан болсон аж. Нэхэмжлэгчид, тэдгээрийн дотор “Иргэд хариуцлага ба ёс зүйн төлөө” олон нийтийн байгууллага дээрх явдал ерөнхийлөгчийг конгрессын зөвшөөрөлгүйгээр гадаадын засгийн газраас бэлэг, төлбөр хүлээн авахыг хориглосон улсын гол хуулийг зөрчсөн хэмээн үзжээ. Цагаан ордон хувийн төлбөрийн тухайд яригдаагүй тул зочид буудлын үйл ажиллагаа нь "шагнал, бэлэг" гэсэн ойлголтод ордоггүй хэмээн мэдэгджээ. Гэсэн хэдий ч нэхэмжлэгчид Трамп өөрийн зочид буудалд гадаадын иргэдийг байрлаж мөн арга хэмжээ явагдаж байгаа талаар нарийн мэдээллийг дэлгэхгүй байгаа тул уг асуудлыг шүүхээр эргэн харахыг шаардаж байна. Үүний жишээ болгон Вашингтон дахь Трампын зочид буудлыг хариуцан удирддаг компани холбооны сан хөмрөгт 150 мянган доллар хандивлан үүнийгээ гадаад улс орнуудтай хийсэн гэрээнээс олсон ашиг гэж тайлбарлажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон авч давж заалдах шатны шүүх түүний эл шийдвэрийг хүчингүй болгосон юм.