Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өөрийн цахим хуудсаараа дамжуулан УИХ-ыг тараах асуудлаар үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр "Муу ч гэсэн төрийн дээд удирдах байгууллага Парламентыг тараахад хүндэтгэх шалтгаан хэрэгтэй! Хууль журмын дагуу бүх үйл ажиллагаа явагдах ёстой! Түүнээс хэдэн дарга нарын сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг асуудал биш л дээ.
УИХ тарах үндэслэл нь "60 тэрбумын асуудал", "Жидүүчдийн хулгай" юм бол эхлээд тэр хүмүүстээ хуулийн хариуцлага хүлээлгэж, тохирох шийтгэлийг нь оноох ёстой!
Дараа нь, УИХ оршин тогтнох эрх зүйн чадамжгүй болсныг зарласнаар тарах үйл явц өрнөх ёстой!