Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг нийтэд сурталчлан таниулах нээлттэй өдөрлөг 2019 оны есдүгээр сарын 16-27-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд болно.
Өнөөдөр буюу есдүгээр сарын сарын 16-нд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болох бөгөөд иргэдэд дараах үйлчилгээг үзүүлнэ.
- Стандарт, техникийн зохицуулалтын талаарх зөвлөгөө, мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах
- Итгэмжлэлийн үйл ажиллагааны талаархи зөвлөгөө, мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах
- Стандартын мэдээллээр хангах
- Төрөлжсөн салбарын стандартын мэдээллийг өгч шаардлагатай стандартын мэдээлэл, лавлагаа, үйлчилгээ үзүүлэх,
- Эрдэнийн чулуу шинжих үйлчилгээ үзүүлэх, гэрчилгээ олгох,
- Цахилгаан, массын хэмжлийн төрлөөр шалгалт, тохируулга, баталгаажуулалтыг үнэ төлбөргүй хийх,
- Хэмжил зүйн үйл ажиллагааны болон хэмжил зүйн эталон лабораторын үйл ажиллагааг сурталчлах
- Бүтээгдэхүүн, үйлчилгээ, тогтолцоо, аюулгүй тэмдгийн баталгаажуулалтын талаарх мэдээлэл өгөх, үйл ажиллагааг сурталчлах
- 1 кг аас 300 кг хүртэл механик ба электрон жинд, механик цусны даралтын аппарат, СОГТУУРЛЫН ТҮВШИН тогтоох багажуудыг тус тус ШАЛГАЖ БАТАЛГААЖУУЛАН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ зэрэг багтаж байгаа аж.