Өнгөрсөн гуравдугаар сард "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 49 болон 51 хувийн маргаантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр удирдуулсан албаныхан тус газарт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон билээ.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.