АНУ 10-р сарын 1-ээс Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэхээ 10-р сарын 15-н хүртэл хойшлууллаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Твиттер хуудсандаа бичжээ. 250 тэрбум долларын өртөг бүхий Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдох татварыг 25-30% -иар өсгөх ёстой байв. Хятад улс 70 жилийнхээ ойг 10-р сарын 1-нд тэмдэглэх гэж байгаатай холбогдуулан тус улсын Ерөнхий сайдын орлогч Лю Лю Хийн хүсэлтээр эцсийн хугацааг хойшлуулжээ. Энэ сарын эхээр Трампын засаг захиргаа Хятадын зарим бараа бүтээгдэхүүнд тэр дундаа гутал, хувцас, олон төрлийн цахилгаан бараанд ногдуулах татварыг 15% нэмэгдүүлсэн ажээ. Хятад улс АНУ-аас импортолдог түүхийн гарын тосны татварыг мөн нэмэгдүүлсэн байна. Ирэх 12-р сард АНУ гар утас, зөөврийн компьютер,тоглоом зэрэг бараануудын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ.