Монгол Улс, БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой 2020 онд тохионо. Иймд Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг баталжээ. Үүний хүрээнд бүтэн жилийн турш 30 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн албаныхан мэдээлсэн юм.