Япон улс цунамид сүйрсэн Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцаас цуглуулсан цацраг идэвхт усаа Номхон далайд асгахаар төлөвлөж байгааг тус улсын Байгаль орчны сайд өчигдөр /2019.09.10/ мэдэгджээ.2011 онд болсон цунамигаас хойш тус станцын цөмийн түлшийг хөргөх зорилгоор ашигласан усыг нэг сая тонн гаруй хэмжээтэй болжээ.Цацраг идэвхт усыг хадгалах савны багтаамж 2022 онд дуусах тооцоотой байгаа бөгөөд хортой усыг цааш нь хадгалах асуудал Японы засгийн газрын толгойн өвчин болоод байгаа ажээ. “Нөхцөл байдлаас гарах цорын ганц шийдэл нь усыг далайд асгаж, хорыг нь саармагжуулах явдал. Энэ бол миний бодол. Эцсийн шийдвэрийг Засгийн газар гаргах болно” гэж Байгаль орчны сайд Ёшиаки Харада хэвлэлийн хурлын үеэр ярьжээ. Хэрвээ Япон улс цацраг идэвхт усыг далайд асгах шийдвэр гаргавал Өмнөд Солонгос зэрэг хөрш орнуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой. Өнгөрсөн сард тус улсын засгийн газар Сөүл дэх Японы элчин сайдын яаманд Фүкүшимагийн усны асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаагаа тайлбарлахыг шаардсан юм. Орон нутгийн загасчид ч усыг далайд асгахыг эсэргүүцэж байгаа ажээ. Японы засгийн газар шижээчдийн зөвлөл дүгнэлтээ хийсний дараа шийдвэрээ гаргах гэнэ.