Өчигдөр Абхазын Ерөнхийлөгчийн хоёрдугаар шатны сонгууль явагдаж дуусжээ. Урьдчилсан дүгээр сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Рауль Хажимб тэргүүлж байгаа тухай Абхазын СЕХ-ны дарга Тамаз Гигия мэдээллээ. Тус хороо өмнө нь Хажимба 47,38 %-тай, сөрөг хүчнээс нэр дэвшигч Алхас Квициния 46,19%-тай явж байгаа тухай мэдээлсэн юм. Сөрөг хүчний төлөөлөгч Алхас Квинция сонгуулийн үр дүнг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн ч төд удалгүй өглөө болтол завсарлага авахаар шийдсэн байна. Тэрээр СЕХ-ны байрны өмнө цугларсан мянга мянган дэмжигчдийгээ тарцгаахыг уриалжээ.