Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Brexit-ийн хугацааг хойшлуулахыг шаардсан парламентын оролдлогыг үл харгалзан Их Британи улсыг Европын холбооноос хугацаанд нь гарахын тулд боломжтой бүхнийг хийхээ амлажээ. Энэ тухайгаа Засгийн газрын тэргүүн Английн Уэйкфилд хотод цагдаагийн ажилтнуудтай уулзах үеэрээ мэдэгдсэн байна. “"Би “Brexit”-ын хугацааг хойшлуулах хэрэгцээгүй шаардлагыг болиулж, улс орноо ЕХ-оог ирэх аравдугаар сарын 31-ний дотор орхиход бололцоотой бүхнийг хийнэ. Харамсалтай нь, өчигдөр парламент засгийн газрыг ЕХ-той хэлэлцээр хийх боломжийг хаах тодорхой хэлцэлд хүрэх зорилгыг нэлээд төвөгтэй болгох саналыг баталлаа” гэж Жонсон хэлжээ. Засгийн газрын тэргүүний хэлснээр одоогийн бий болоод байгаа нөхцөл байдлаас гарах "цорын ганц гарц" бол парламентын ээлжит бус сонгууль явуулах явдал юм. Гэхдээ энэ нь түүний хүссэн зүйл биш аж. Британийн засгийн газар хэтэрхий их сунжирсан Brexit-т бэлтгэх явцыг цэглэж ард түмний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж Британийн засгийн газрын тэргүүн үзэж байна. “Нөхцөл байдлыг хөдөлгөх цорын ганц арга бол сонголт хийх явдал. Та юу хүсээ вэ” Энэ засгийн газар 10-р сарын 31-нд улс орноо ЕХ-оос гаргаасай гэж хүсэж байна уу? Эсвэл та сөрөг хүчний удирдагч Жереми Корбин болон түүний Хөдөлмөрийн нам 10-р сарын 17-нд ЕХ-ны дээд хэмжээний уулзалтад очоод нөхцөл байдлыг Европын Холбооны хяналтад шилжүүлснээр биднийг хүчээр ЕХ-ны гишүүн хэвээр үлдээхийг хүсэж байна уу?" гэж Жонсон нэмж хэлжээ. Ингэхийн сацуу тэрбээр Брюсселиэс Brexit-ийн хугацааг дахин хойшлуулахыг гуйхын оронд "шуудууд үхчихсэн хэвтэх болно" гэж ам гарчээ. Өнгөрсөн Лхагва гарагт /2019.09.04/ Жонсоны засгийн газар парламентад томоохон ялагдал хүлээсэн юм. Сөрөг хүчин засгийн газрыг Brexit-ийн хугацааг хойшлуулах үүрэгтэй байх ёстой төслийг Нийтийн танхимаар батлуулж Их Британийг ЕХ-оос ямар нэгэн хэлцэлгүйгээр гарах боломжийг хааж чаджээ. Уг хуулийг хүчин төгөлдөр болохын тулд Лордуудын танхимын зөвшөөрөл, хатан хаан Елизавета гарын үсэг шаардлагатай аж.