Умард Солонгосын эрх баригчид хүний эрхийг зөрчиж, тэр дундаа улс төрийн хоригдлуудыг хүнд хэцүү нөхцөлтэй хуаранд хорьж байна. Энэ тухай Лхагва гарагт /2019.09.04/ НҮБ-ын тусгай илтгэгч Томаса Охеа Кинтан БНАСАУ дахь хүний эрхийн байдлын талаарх тайландаа дурджээ. “БНАСАУ-д хүний эрхийн байдал туйлын ноцтой хэвээр байна. Олон тооны улс төрийн хоригдлуудыг хамгийн муу нөхцөлд хорьдог өндөр нууцлалын зэрэглэлтэй хуарангууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна” гэж уг баримтад онцолжээ. “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй, иргэдийг хянах, ажиглах, шийтгэх тогтолцоо үйлчилж хүний эрхийг ихээр зөрчиж байна" гэж НҮБ үзжээ.