Хонконгийн эсэргүүцлийн хөдөлгөөний гол шалтгаан болсон гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эргүүлэн татах болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Хонконгийн захирагч Кэрри Лам энэ шийдвэрээ өөрийг нь дэмжигч парламентын гишүүд болон Хятадын ардын их хуралд Хонконгийг төлөөлдөг гишүүдтэй хийсэн дотоод уулзалтын үеэр мэдэгджээ. Гэвч энэ шийдвэр Хонконгийн үймээн самуун, хямралыг зогсох магадлал тун бага. Дээрх хуулийн төслийг буцааж татах нь Хонконгийн тэмцэгчдийн тавьж байгаа таван шаардлагын зөвхөн нэг нь юм.