Мягмар гарагт /2019.09./ Украины парламентын гишүүдийн халдашгүй эрхийг цуцлах тухай асуудлыг Дээд Радын олонх дэмжжээ. Өнгөрсөн долдугаар сард болсон тус улсын парламентын ээлжит бус сонгуулиар “Ард түмний зарц” нам үнэмлэхүй олонх болсноор энэхүү хууль батлагдаж, Ерөнхийлөгч Зеленскийн авлигалтай тэмцэх амлалт хэрэгжих боломж нээгдлээ. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх эл хуулийн дагуу Украины Радын бүх депутатууд жирийн иргэний адил хууль хяналтын байгууллагуудад ямар нэг саадгүйгээр шалгуулах үүрэгтэй болов. Харин сөрөг хүчнийхэн халдашгүй эрх цуцлагдвал улс төрийн явуулгаар гишүүдийг гэмт хэрэгтэн болгох боломж нээгдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлээд санал хураалтыг орхиж явсан байна.