УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүдийн гадаад, дотоодын томилолтыг есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл буюу ээлжит бус чуулганыг дуустал хойшлуулах захирамж гаргалаа. Учир нь тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн ирц бүрдэхгүй, хэд хэд удаа хойшилсон. Үүгээр ч зогсохгүй баасан гарагийн буюу 2019 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд гишүүд хоцорч, шалтгаангүйгээр тасалсан хэрэг ч гарсан. Иймд дээрх шийдвэрийг гаргасан байна.