ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин 2000, 2009, 2014 онд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн хувиар Монголд үдлээд буцаж байсан түүхтэй. Айлчлах бүрдээ манайд их хэмжээний "боломж" үлдээгээд буцдаг түүний энэ удаагийн айлчлалаар найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын шинэчилсэн гэрээнд хоёр тал гарын үсэг зурах юм байна. Энэхүү суурь хэлэлцээрийн дараа 11 гэрээ, хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаагийн тав нь байгууллага хоорондын хэлэлцээр аж. Тэгвэл өмнөх гурван удаагийн айлчлалаар монголд юу үлдээгээд буцсаныг сонирхуулья.
2000 ОНЫ АЙЛЧЛАЛ
2000 онд В.В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгч байхдаа Монгол Улсад айлчлах үеэр манай Засгийн газар Их өрийн талаар асуудал тавьсан. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 оны зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэрээ хоёр орны хооронд үүссэн шилжих рублийн өрийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх арга механизмыг тохирсон нь түүхэн чухал ач холбогдолтой шийдвэр болсон юм.
Ерөнхий сайдын айлчлалын дараа Санхүү, эдийн засгийн сайдын ахалсан Их өрийн асуудлыг зохицуулан шийдвэрлэх комисс ОХУ-ын холбогдох байгууллагуудтай үргэлжлүүлэн ажиллаж, өрөөс чөлөөлөх хэмжээг тохиролцсоноор асуудлыг бүрэн шийдсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2000 оны арваннэгдүгээр сард В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, “Улаанбаатарын тунхаглал”-д гарын үсэг зурсан бол 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д албан ёсны айлчлал хийж байжээ. Энэ үеэр хоёр орны төрийн тэргүүн нар “Москвагийн тунхаглал”-д гарын үсэг зурж, Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн хэмжээнд хүрсэн хэмээн зарласан юм.
2009 ОНЫ АЙЛЧЛАЛ
Путины хоёр дахь удаагийн айлчлалын гол үр дүн нь хамтарсан хоёр аж ахуйн нэгж байгуулах тухай тохиролцоо байж. Тухайлбал, “Монгол улсад шинээр төмөр замын дэд бүтэц барих болон УБТЗ нийгэмлэгийг хөгжүүлэх асуудлаар хамтарсан аж ахуйн нэгж байгуулах” протоколыг Путиний айлчлалын бэлтгэл болгон В.Якунин, Монголын Зам тээврийн сайдтай үзэглэсэн юм.
Мөн айлчлалын хүрээнд ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Е. Скрынник Монголын малын махны импортыг 3-4 дахин нэмэгдүүлэх шийдвэртэй гэрээг үзэглэж байжээ.
Гэхдээ 2009 оных нь Ерөнхий сайд асан С.Баярын урилгаар В.Путин ОХУ-ын гүйцэтгэх засаглалын тэргүүний хувиар айлчилж бай. Гүйцэтгэх бус хууль тогтоох засаглалын дарга учраас төдийлөн гэрээ, хэлэлцээ хийгээгүй байна.
2014 ОНЫ АЙЛЧЛАЛ
Ерөнхийлөгч Путины 2014 онд хийсэн айлчлалын үеэр 13 баримт бичигт гарын үсэг зурж байжээ. Үүнд:
- Иргэд харилцан зорчих нөхцөлийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
- Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, ОХУ-ын Тээврийн яам хоорондын санамж бичиг
- Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай Монгол Улсын Зам тээврийн яам, ОХУ-ын “Оросын төмөр зам” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
- Хамтран ажиллах тухай хоёр улсын Хууль зүйн яам хоорондын хэлэлцээр
- Монгол Улсын Барилга, хот байгуулалтын яам, ОХУ-ын Барилга, орон сууц-нийтийн аж ахуйн яам хоорондын санамж бичиг
- Монгол-Оросын эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд хамтран ажиллах тухай хоёр улсын Эдийн засгийн хөгжлийн яам хоорондын санамж бичиг
- Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, ”Газрын тосны Роснефть” НХ нийгэмлэг хоорондын хэлэлцээр
- Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Сангийн яам, ОХУ-ын Холбооны төрийн сан хоорондын санамж бичиг
- Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай протокол
- Монгол Улсын Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, ОХУ-ын Холбооны шилжилт хөдөлгөөний алба хоорондын санамж бичиг
- Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ОХУ-ын “Россия сегодня” Олон улсын мэдээллийн агентлаг хоорондын санамж бичиг
- Хамтран ажиллах тухай “МИАТ” ХК болон “Аэрофлот” компани хоорондын санамж бичиг зэрэгт гарын үсэг зурлаа.
Эдгээрийг нарийвчлан авч үзвэл
- Иргэдийн харилцан зорчих нөхцөл
- Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх
- Хууль бусаар байгаа иргэдийг буцаан шилжүүлэх
- Иргэний нисэхийн салбарт хамтран ажиллах
- Монгол Улсын Зам тээврийн яам болон ОХУ-ын "Оросын төмөр зам" НХН хоорондын Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэл
- Монгол Улсын иргэдийг газрын тосны "Роснефть" НХН-ийн түнш дээд сургуульд суралцахыг дэмжих
- "МИАТ" ХК болон "Аэрофлот" компани хооронд хамтран ажиллахаар болжээ. Эдгээрээс хоёр орны иргэд 30 хоногийн хугацаатай харилцан визгүй зорчдог болсноос эхлээд зарим хэлэлцээр нь бодит ажил хэргийн шугаманд яваа аж.