Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 10 нь буюу 83.3 хувь нь дэмжсэн. Уг шийдвэр болоод хуулийн төслийн танилцуулгыг Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм. Гэтэл үүний дараа техникийн саатал гарч, эмх замбараагүй байдал үүсч, 15.00 цаг хүртэл хойшилсон юм. Өөрөөр хэлбэл, гишүүд үг хэлэхээр кноп дарсан боловч хурууны хээний программ ажиллахгүй, нэрс нь орохгүй байсан.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Байгалийн баялагтаа эзэн болох, сахилга хариуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудлыг шийдэх гэж байхад зориудаар хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байна. Одоо ирцийг дахин бүрдүүлэхээс өөр аргагүй. Ингэх гэж зориуд ингэж үймүүлж байгаа юм байна” гэв.
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын танилцуулсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЭНДЭЭС үзнэ үү.