Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар болжээ. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороо 14.00 цагаас, чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагаас хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм байна.