АНУ болон хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Пүрэв гарагт /2019.08.22/ Доха хотод Афганистаны мөргөлдөөнийг зохицуулах асуудлаар ес дэх удаагаа уулзжээ. Уг хэлэлцээнд АНУ-ын төлөөлөгдийг Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч тэргүүлж байгаа аж. Хэлэлцээ дууссаны дараа Залмай Халилзад Кабулд очиж Афганистаны эрх баригчдад уг уулзалтын үр түнгийн талаар мэдээлэх бөгөөд Афганистаны дайныг эцэс болгох тухай тунхаглалыг боловсруулах ажлаа дуусгана” гэж Америкийн албаны эх сурвалж мэдээлсэн байна. Энэ удаагийн хэлэлцээгээр гадаадын террористуудад бусад оронд хадлага үйлдэхэд Афганистаны нутаг дэвсгэрийг ашиглуулахгүй байх баталгааг талибуудын зүгээс гаргуулах, АНУ болон НАТО-гийн цэргүүдийг Афганистанаас гаргах, Афганистаны сөргөлдөгч талуудын хооронд яриа хэлэлцээг эхлүүлэх мөн гал зогсоох гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцэх юм байна.