Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Елисейн ордонд Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хийсэн уулзалтынхаа хөлөө ширээн дээр тавьжээ гэж “The Business Insider” мэдээлэв. Нийгмийн сүлжээний хэрэглэгчид Жонсоны уг үйлдлийг "бүдүүлэг", "үл тоомсорлосон", "цочирдом" хэмээжээ. "Тэр ч байтугай Их Британийн Ерөнхий сайдын намтарыг бичигч Соня Пурнелл Жонсоны дээрх авирыг “байж боломгүй” гэж эрс шүүмжилжээ. “Макрон Букингемийн ордонд очоод ширээн дээр хөлөө тавина гэж төсөөлөөд үз дээ "гэж зохиолч тэмдэглэсэн байна. Дээрх уулзалтын үеэр хоёр хөрш орны удирдагчид Их Британийн Европын холбооноос гарах асуудлыг хэлэлцсэн аж. Британийн “Brexit” хэлэлцээрийг үндсээр нь дахин авч үзэх тухай Жонсоны шаардлагыг Францын төрийн тэргүүн үл зөвшөөрчээ. Гэрчүүдийн ярьж буйгаар яг үүний дараа Жонсон “ковбой” маягаар хөлөө ширээн дээр тавьсан аж.