Япон улс БНСУ-ыг экспортын найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хассанаас хойш тус хоёр орны Гадаад хэргийн сайд нар Бээжин хотноо лхагва гарагт уулзжээ. Дэлхийн II дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлаарх үл ойлголцлоо шийдвэрлэх зорилготой уг уулзалт амжилтгүй болсон байна. Японы гадаад хэргийн сайд Т.Коно дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхэлсэн гэгдэж буй иргэдэд нөхөн төлбөр олгохыг Японы компаниудаас шаардсан БНСУ-ын Дээд шүүхийн шийдвэрийн талаар дурдаад, олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн нөхцөл байдлаа нэн даруй залруулахыг БНСУ-аас шаардсан байна. Харин БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ва тодорхой хариулт өгөхөөс татгалзжээ. Японы тал хоёр улс үл ойлголцлоо шийдвэрлээгүйг онцлоод, маргааныг зохицуулахад хугацаа шаардлагатай гэжээ. Гэсэн хэдий ч дипломат эх сурвалжуудын мэдээлэлж буйгаар хоёр тал дипломат харилцаа холбоогоо үргэлжлүүлэхээр тохиролцсон аж.