Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөрийг хөнгөлөх, усны нөөц ашигласны төлбөр тооцох асуудлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулжээ. Үүнтэй холбогдуулан Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын ажилд шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөрийг хөнгөлөх тухай Дорноговь болон Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны тогтоолын дагуу тус тус орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг эдгээр аймгийн Засаг дарга нарт, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.