АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 9-рсарын 2-нд Данийн хатан хаан Маргарет II-ын урилгаар тус улсад хийх айлчлалаа цуцалж байгааг Твиттер хуудсараа мэдэгдэжээ. Ингэх болсон шалтгаан нь Данийн засгийн газар Гренланд арлыг АНУ-д худалдах хүсэлгүй байгаагаа мэдэгдсэнтэй холбоотой гэнэ. “Дани бол гайхамшигтай ард түмэнтэй, онцгой улс. Гэвч тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен Гренланд арлыг худалдах талаар хэлэлцэх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн тул би энэ айлчлалаа цуцалж, дараа тохиромжтой цагт хийхээр боллоо” гэж тэрбээр бичжээ.Уг мэдэгдлийг Цагаан ордны хэвлэлийн төтөөлөгч баталсан байна. Өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр Дональд Трамп Данийн мэдлийн дэлхийн хамгийн том арал Гренландыг АНУ-д худалдаж авах талаар сонирхож байгааг хэвлэлүүд мэдээлсэн билээ.Трамп өөрөө энэ мэдээг үнэн болохыг баталсан юм. Харин Данийн тал Америкийн ерөнхийлөгчийн санааг эрс эсэргүүцэж, тус улсын ерөнхий сайд Метте Фредериксен Гренландын талаар албан ёсны яриа хэлэлцээ болохгүй гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн аж. Энэ асуудлаас шалтгаалан ерөнхийлөгч Трамп Данид хийх айлчлалаа цуцалсан явдал түүнийг Гренландыг худалдаж авахыг үнэхээр сонирхож байгааг харууллаа.