Италийн Засгийн газрын тэргүүн огцрох хүсэлтээ мягмар гарагт/2019.08.20/ гаргалаа гэж тус улсын Ерөнхийлөгчийн ордон мэдэгджээ. “Италийн Ерөнхийлөгч Сержо Матарелла Сайд нарын танхимын дарга, профессор Жузеппе Контег хүлээн авч уулзаж түүний огцрох хүсэлтийг хүлээн авлаа” гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэгдэлд бичжээ. Ерөнхий сайд өмнө нь эрх баригч эвслийн хамтрагч “Лига” намын дарга Маттео Сальвини Засгийн газарт итгэх тухай асуудал тавьсанд огцрох шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн билээ. Тэрээр Сенатын өмнө үг хэлэхдээ”Лига” намын даргыг "хариуцлагагүй байдал" болон бусад сайд нарын ажилд хөндлөнгөөс оролцох оролдлогыг буруушаажээ. Жузеппе Контег огцорсонтой холбогдуулан улс төрийн зөвлөгөөн хийх бөгөөд зөвлөгөөний гол зорилго нь шинэ Засгийн газрыг дэмжих парламентад олонхын суудалтай өөр намууд байгаа эсэхийг тодруулах тухай Ерөнхийлөгчийн тамгын газар мэдэгдэлд дурдсан байна.