Эрүүдэн шүүсэн гэх хэргийн шүүх хуралдаан уржигдар буюу наймдугаар сарын 19-ны өдөр явагдаж байх үеэр ялтан Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Г.Баянбилэг хурлыг шалтгаангүйгээр орхин явжээ.
Тэрбээр шүүх хурлыг орхин явсан өдрөө шууд хил даван БНСУ-ын Сөүл хотыг зорьсон аж. Тухайн өдөр шүүх бүрэлдэхүүн болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцож байсан хүмүүс түүнийг хүлээж байсан талаар албаны эх сурвалж мэдээллээ. Өмгөөлөгч Г.Баянбилэг чухам ямар шалтгаанаар шүүх хурлыг орхин сураг чимээгүй хил даван явсан болох нь тодорхойгүй байна.