Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг (ДОТПГ) орхин гарснаас хойш АНУ-ын явуулж үйлдэлтэй холбогдуулан ОХУ болон БНХАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах хүсэлт тавьжээ. Энэ тухай НҮБ-ыг дэргэдэх ОХУ-ын байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дмитрий Полянский хэвлэлийнхэнд мэдээлжээ. “Өнөөдөр бид Хятад улстай хамт АНУ-ын зүгээс гаргасан дунд тусгалын пуужин хөгжүүлэх болон байршуулах тухай мэдэгдэлтэй холбогдуулан НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах хүсэлт гаргалаа" гэж тэрбээр хэлжээ. Даваа гарагт /20419.08.19/ CNN агентлаг Пентагоныг газар дээр байрлах шинэ далавчит пуужин туршсан талаар мэдээлсэн юм. Мэдээллийг АНУ-ын Батлан хамгаалах яам баталсан бөгөөд "Пуужин хөөргөх хөдөлгөөнт төхөөрөмжөөс харвасан уг пуужин 500 гаруй км нисэж байгаа оносон. Энэхүү туршилтын явцад цуглуулсан мэдээлэл, дүгнэлтүүдийг дунд зайн тусгалтай пуужингийн хүчин чадлыг хөгжүүлэхдээ ашиглах болно” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна. “Defense News” сонинд бичсэнээр бол АНУ ДОИПГ-г орхин гарснаас хойш ийм төрлийн пуужинг анх удаа туршиж байгаа аж. Энэ сарын 2-нд АНУ ДОТПГ-г албан ёсоор орхин гарсан билээ. Вашингтон үүнд ОХУ-ыг буруутгаж байгаа бөгөөд тэдний үзэж байгаагаар Орос гэрээгээ биелүүлээгүй аж. Москва уг мэдэгдлийг үндэслэлгүй гэсэн байна.