Хятадын эрх баригчид Тайванийн захиргааг Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардаж, жагсагчдыг өдөөн турхирахаа больж, гэмт хэрэгтнүүдийг орогнуулахаа зогсоохыг уриалжээ. Энэ тухай өнөөдөр /2019.08.19/ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Тайваний асуудал эрхэлсэн газрын албан ёсны төлөөлөгч Ма Сяогуан мэдэгдлээ. "Тэд хүчирхийлэл үйлдсэн гэмтнүүдийг хайцаалж, Хонконгод хор хөнөөлтэй харгислалыг хөхүүлээд зогсохгүй тэдэнд орогнол олгож, Тайванийг "хариуцлагаас зайлагчдын диважин болгоно" гэж мэдэгдэж байна. Ингэснээр Тайванийн ард иргэдийн аюулгүй байдал, сайн сайхан байдлыг хэрхэн хангах болж байна” гэж Мя Сяогуны хэлсэн үгийг Хятадын төв телевиз дамжуулсан байна. Ма Сяогуан цааш нь хэлэхдээ “Хэн ч хуулиас дээгүүр байх эрхгүй. Бид Ардчилсан дэвшилтэт намыг Хонконгийн хуулийг зөрчихөө зогоож , түүний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо больж, гэмт этгээдүүдийг ямар нэгэн аргаар өөгшүүлэхээ зогсоохыг нээлтэйгээр анхаарулж байна” гэжээ. Хонконгт гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлэх хуулийн төслийг эсэргүүцсэн хөдөлгөөн хоёр сайрын турш үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн үед үймээн самуун хүчирхийллийн хэлбэрт шилжээд байгаа аж.