ТЕГ-ын дарга асан хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр буюу Даваа гарагаас эхлэн Төв аймгийн шүүхэд зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн Баасан гарагт шүүхийн хэлэлцүүлэгийн үеэр эд мөрийн баримт болох 24 ширхэг CD бичлэг, бусад баримт бичгүүдийг шинжлэн судалж дуусаад байсан юм.
Харин тус өдрийн орой Б.Содномдаржаагийн талын өмгөөлөгч Д.Оюунчимэг "17 өмгөөлөгч, хоёр яллагч таван өдрийн турш хэлэлцсэн хэргийн талаарх хууль зүйн дүгнэлтийг тайлагнана" гээд шүүх хурлыг өнөөдрийг хүртэл хойшлуулах хүсэлт тавьжээ. Дүгнэлтийг тайлагнахад ажлын цаг хүрэлцэхгүй байсан учир хохирогч талын хүсэлтийг шүүх хүлээн авсан байна.
Тэгвэл өнөөдрөөс Б.Хурц нарт холбогдох шүүх хурал улсын яллагч, өмгөөлөгчийн дүгнэлт танилцуулах хэсгээр үргэлжилж байна.