Норвегийн цөмийн аюулгүйн байдлын төв энэ сарын 9-өөс 12-ны хооронд агаарт цацрагт идэвхт йодыг илрүүлжээ. Энэ тухай тус байгууллагын албан ёсны сайтад нийтэлсэн байна. Мэдээллийг Сванховд судалгааны станцаас авсан бөгөөд бохирдлын төвшин хүмүүст хор хөнөөл учруулахааргүй бага төвшинд байсан аж. Үүнээс гадна, энэхүү цацрагт идэвхт бодисын илрэл нь ОХУ-ын Северодвинскийн туршилтын талбайд гарсан дэлбэрэлттэй холбоотой эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа гэдгийг онцолжээ. Иймэрхүү тохиолдол Норвегид жилд зургаагаас найман удаа тохиолддог бөгөөд тэдний эх үүсвэрийг тодорхойлж чадахгүй байгаа юм байна. Өмнө нь ОХУ-ын Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдэгдэлд Северодвинскийн найман цэгийн зургаад нь гамма цацрагийн тунгийн хэмжээ 4-16 дахин давсан тухай онцолсон байсан. Дэлбэрэлтийн дараа эдгээр үзүүлэлт багассан аж. Сануулахад энэ сарын 8-нд Архангельск мужийн цэргийн туршилтын полигонд пуужингийн хөдөлгүүрийн шингэн түлшний системийг турших үеэр дэлбэрэлт болсон юм