Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд өчигдөр буюу энэ сарын 12 нд эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Б.Хурцын өмгөөлөгч Г.Батбаяр: “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ТЕГ-ын тагнан турших ажиллагаа явуулсан. Нууц камер байршуулаад хамгаалагчаар Итгэл, Төгс нарыг оруулсан нь аюулгүй байдлыг нь хангах үүднээс юм. Тагнан турших ажиллагаа явуулж байхад нэгнийгээ алгадлаа гэхээр тагнаж байгаа тагнуулын ажилтан гүйж очоод одоо болиорой гээд салгах ямар ч боломжгүй. Мөн шууд зод гэсэн үүрэг даалгавар манай үйлчлүүлэгч Б.Хурц өгөөгүй. Энэ нь ямар нэгэн байдлаар нотлогдох хэрэгтэй. Шүүх яагаад манай үйлчилүүлэгчдийг буруутгаад байгаа гэхээр зод нүд гэсэн даалгавар өгсөн гээд байгаа.
-Эрүүдэн шүүлт мөн үү?
Тэр бол эрүүдэн шүүлт биш. Эрүүдэн шүүлтийг бол хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч явуулдаг. Хэрэг бүртгэгч байцаагчийн цохиж байгааг л эрүүдэн шүүлт гэж үзнэ үү гэхээс хоригдлуудын хоорондоо зодолдож байгаа үйлдлийг танхайрах бие биенээ доромжлох гэнэ. Б.Содномдаржааг ганц алгадсаныг эрүүдэн шүүх гэж тайлбарлах гээд байгаа боловч энэ өөрөө байцаагчийн хийсэн үйлдэл биш. Тийм болохоор энэ эрүүдэн шүүх биш болчхоод байгаа юм. Шүүх хурал энэ хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой" гэв.