Филиппиний удирдагч Родриго Дутерте хар тамхины наймаачдын толгойг харьяалал, үндэстнээс нь үл хамааран цавчихад бэлэн байгаагаа мэдэгдэв. Үүнийхээ төлөө шоронд орохоос ч айхгүй байгаа талаар Manila Bulletin сонин бичжээ. “Хэрэв та хар тамхины наймаачин бол Хятад, Япон эсвэл Малайз хүн байхаас үл хамааран би таны толгойг цавчих болно" гэж Филиппины Ерөнхийлөгч хэлжээ. Гадаадын гэмт хэргийн синдикатуудын гишүүнийг баривал үнэхээр алж, цогцсыг далайд хаяна гэж тэрбээр анхааруулсан байна. Ингэхдээ энэ тухайгаа хэвлэл мэдээллээр зарлахгүй гэдгээ онцлов. Родриго Дутерте 2016 онд тус улсын ерөнхийлөгч болсон бөгөөд хар тамхины эсрэг өргөн хүрээний тэмцэл явуулж эхэлсэн юм. Филиппинд явуулж буй уг тэмцлийн арга барилыг дэлхийн нийт олон удаа шүүмжилж байгаа билээ. Тэр дундаа НҮБ-ын хүний эрхийн мэргэжилтнүүд тус улсын эрх баригчдыг сэжигтнийг цаазаар авах ялыг халж, эмх замбараагүй аллагыг зогсоохыг уриалжээ.