Ким Жон Ун БНАСАУ-ын хамгийн сүүлд (2019.08.06) пуужин харвасан явдлыг Вашингтон, Сөүл хоёрын хамтарсан цэргийн сургуулилтын хариуд өгөх анхааруулга гэж хэлснийг Солонгосын төв цахилгаан мэдээ агентлаг дамжуулжээ. “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун пуужин харвалт төлөвлөсний дагуу амжилттай явагдсаныг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ дээрх цэргийн ажиллагаа АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилалтад зохих хариуг өгөх боломж юм хэмээн тэмдэглэлээ” гэж агентлаг мэдээлжээ. Өмнө нь Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамнаас БНАСАУ мягмар гарагийн өглөө /2019.08.06/ ойрын тусгалын баллистик пуужин хоёр долоо хоногт дөрөв дэхээ харвалаа гэж мэдэгджээ. Тэдний мэдээллээр пуужинг Хванхэ-Намдо мужийн зүүн эргээс харважээ. НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл БНАСАУ-ыг бүх төрлийн баллистик пуужин хөгжүүлэх, хөөргөхөө зогсоохыг шаардан хориг арга хэмжээг чангатгахаа сануулсаар байгаа ч Пхеньян уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Гэсэн хэдий ч Умард Солонгосын эрх баригчид өмнө нь зөвхөн холын тусгалын пуужингийн туршилтыг явуулахгүй байх амлалтыг сайн дураараа өгсөн билээ.