Америк-Хятадын хоорондох худалдааны дайн хурцадсаны улмаас АНУ-ын хөрөнгийн зах зээлийн энэ оны хамгийн дээд уналт наймдугаар сарын 6-нд тэмдэглэгдсэн байна. “ТАСС” агентлагийн мэдээлснээр Нью-Йоркийн хөрөнгийн биржийн өчигдрийн тайлан мэдээллээр Dow Jones аж үйлдвэрийн индекс 767.27 нэгжээр буурсан буурсан бол АНУ-ын зах зээлийн хамгийн том 500 компанийг багтаасан S&P 500 индекс 87.31 нэгжээр унажээ. NASDAQ цахим биржийн индекс 278.03 нэгжээр буурч 7 726.04 нэгжид унасан байна. Мөн Америкийн Apple, Amazone, Nike, Boeing корпорацуудын үнийн саналд мэдэгдэхүйц сөрөг динамик ажиглагджээ. Сануулахад, Хятад- Америкийн хооронд худалдааны дайн 2018 оны 7-р сард Вашингтон Хятадын 818 төрлийн импортын бараанд 25 хувийн татвар ногдуулснаас хойш эхэлсэн юм. 5-р сарын 10-наас хойш АНУ 200 тэрбум долларын өртөг бүхий бүтээгдэхүүний татварыг дахин нэмэгдүүлжээ. Үүний хариуд Бээжин АНУ-аас жил бүр 60 тэрбум долларын нийлүүлэлт хийдэг бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмжээ.