Курилийн өмнөд хэсгийн Кунашир арлын орчимд Оросын зэвсэгт хүчин бэлтгэл сургуулилалт хийсэнд Японы Засгийн газар ОХУ-д эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ тухай Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга өнөөдөр мэдэгджээ. “Бид энэ талаар тодорхой мэдээлэл цуглуулж байна. Учир нь эл сургуулилалт умард дөрвөн аралд(Курилийн өмнөд хэсгийн Токио ийнхүү нэрлэдэг аж) Оросын цэргийн хүчийг бэхжүүлэхтэй холбоотой бөгөөд эдгээр арлын тухай бидний байр суурьтай зөрчилдөж байгаа юм. Бид эсэргүүцлээ дипломат сувгаар илэрхийллээ” тэрбээр хэлжээ. "Санкэй" сонинд бичсэнээр бол Оросын тал Кунашир арлын орчимд энэ сарын 5-10 хүртэл цэргийн сургуулилалт хийнэ гэдгээ Токиод мэдэгдсэн аж. Өмнө Японы тал иймэрхүү сургуулилалтыг эсэргүүцэж байгаагаа нэг бус удаа илэрхийлж байжээ. Үүний хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас Курилийн өмнөд арлуудад явуулж буй Оросын цэргийн үйл ажиллагаанд Японы дипломатчдын удаа дараа гомдол гаргаж байгаа нь хоёр орны харилцаанд эерэг уур амьсгал бүрдүүлэхэд хувь нэмэр оруулдаггүй гэж мэдэгдэв.