Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордныхоо үүдэнд хүндэтгэлтэйгээр утган авлаа. Энэ үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Х.Баттулгатай ганцаарчилсан уулзалт хийжээ.
Уулзалт 40 минут үргэлжилсний дараа хоёр орны хооронд албан ёсны хэлэлцээ хийсэн байна.
Энэхүү айлчлалд зориулж Монгол Улсын Ерѳнхийлөгч Х.Баттулга Доналд Трампад морь бэлэглэжээ. Тэрбээр сэтгүүлчдэд ийнхүү сэтгэгдлээ илэрхийлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп "Морь бэлэглэсэнд гүнээ талархаж байна. Би мориндоо "Ялалт" гэж нэр өгсөн. Монголчууд үнэхээр сайн барилддаг, дайчин удамтай ард түмэн. Би Японд очихдоо Монголд сумогийн дѳрвѳн их аварга байдаг гэж сонссон юм. Тэдний нэг нь айлчлалын багт цуг ирсэн байна" гэлээ.
Энэхүү айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа шинэ түвшинд гарна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Олон Улсын стратеги судалгааны төвд илтгэл тавих үеэрээ дурдсан юм.