ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Халхын голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад айлчлахыг үгүйсгэсэнгүй. “Ийм айлчлал хийх талаар судалж байгаа” гэж ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн албанаас мэдээлснийг ТАСС агентлаг уламжилжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд урилга илгээж, Зөвлөлт, Монголын дайчид Халхын голын тулалдаанд ялсны 80 жилийн ойг тохиолдуулан намар Монгол Улсад айлчлахыг урьсан юм.