ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Монхиндэр Пратап Синхийг өнөөдөр хүлээн авч уулзан хоёр орны гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал БНЭУ-ын Элчин сайдын яамнаас тус сургалтыг цаашид уламжлал болгон зохион байгуулж дунд, ахисан шатны сургалтуудад манай алба хаагчдыг хамруулна гэдэгт найдаж буйгаа уламжилсан юм.
Мөн гамшгийн удирдлагын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болох юм байна.
Ташрамд дурдахад, 2017-2018 онд БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Онцгой байдлын байгууллагын 20 алба хаагч тус улсад англи хэлний анхан шатны сургалтад хамрагдсан.