БНХАУ ойрын өдрүүдэд Тайваний орчим тэнгэсийн усан болон агаарын цэргийн сургуулилат хийх болсноо тус улсын Батлах хамгаалах яам мэдэгджээ. Хятадын Гуандун, Фужянь, Зежянь мужуудын эргийн зарим хэсэгт энэ Даваа гарагийн өглөөний 6:00 цагаас Баасан гарагийн оройн 6:00 цаг хүртэл хөл хорио тогтоосныг үзвэл сургуулилат энэ долоо хоногт Тайванийн арлаас баруун хойд зүгт явагдах бололтой. Өнгөрсөн долоо хоногт Хятадын батлан хамгаалах яамнаас гаргасан бодлогын баримт бичигт Тайваний арлыг өөрийн газар нутгийн салшгүй хэсэг гэдгийг зааж, салан тусгаарлах санаархлыг нь зэвсгийн хүчээр таслан зогсоохоо илэрхийлсэн байв.