Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын талаар АНУ-ын Цагаан ордон өчигдөр /2019.07.25/ мэдэгдэл гаргажээ.
Тус мэдэгдэлд “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг Цагаан ордонд хүлээн авч уулзана. Энэхүү айлчлал нь АНУ, Монгол Улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр орны хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, найрамдалт харилцааг бэхжүүлэхэд чиглэгдэнэ.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар Энэтхэг, Ази Номхон далайн бүс нутгийг тогтвортой байлгах, хоёр орны тогтвортой түншлэлийг хангах зорилготойгоор батлан хамгаалах, аюулгүй байдал, худалдаа, хөрөнгө оруулалт, тусгаар тогтнол, хууль дүрмийг сахин дээдлэх зэрэг асуудлыг нээлттэй, чөлөөтэй хэлэлцэнэ” гэсэн байна.