Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэгдэж байгаа УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах зорилготой хэлэлцүүлэг тав дахь өдрөө үргэлжилж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Энэ нь хэлэлцүүлгийн сүүлийн өдөр хэдий ч хэлэлцүүлгийг энэ хүрээд зогсоохгүй, нийгмийн бүх түвшинд, нийт ард түмний хүрээнд дахин нягталж, хамгийн оновчтой шинэчлэлт, өөрчлөлтийн шийдэлд хүрнэ" гэлээ.
Өнөөдрийн сэдэв нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь Байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал бөгөөд хэлэлцүүлэгт 38 судлаач, 24 төрийн бус байгууллага, 12 улс төрийн нам болон төрийн байгууллагууд нийлсэн 150 орчим төлөөлөгч оролцож байна.