Турк дахь Беларусийн Элчин сайдын яамны сайдын зөвлөхийг үл мэдэгдэх хүн буудаж шархдуулсан тухай Туркийн “Hurriyet” сонин мэдээлжээ. Энэ хэрэг Анкара хотод болсон байна. “Элчин-зөвлөх хүүхэдтэйгээ цуг харьж явах замд нь цэргийн алба хааж байсан сэтгэцийн өвчтэй нэгэн дипломат руу гар буугаар хэд хэдэн удаа гал нээснийхээ дараа өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн байна” гэж тус сонинд бичжээ. Дипломат эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь маш хүнд байгаа аж.