Умард Солонгосын эрх баригчид өнөөдөр /2019.07.25/ өглөө ойрын тусгалын хоёр пуужин харвасан тухай “Киодо” агентлаг Японы Засгийн газрын хэвлэлийн албаны эх сурвалжийг дурдан мэдээлжээ. “Ойрын тусгалын хоёр пуужинг БНАСАУ-ын Вонсан хотын орчимд байдаг полигоноос орон нутгийн цагаар 05:34, 05:57 цагт харважээ. Пуужингууд 430 км зам туулаад Японы тэнгист унасан байна” гэж мэдээлэлд бичжээ. Мөн ямар загварын пуужингуудыг харвасан нь тодорхойгүй байгааг мэдээлэлд онцолсон байна. Хамгийн сүүлд БНАСАУ өнгөрсөн тавдугаар сарын 9-нд пуужин харвасан билээ. Тэгэхэд пуужин 420 км замыг туулсан аж.