БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд асан Ли Пэн өнгөрсөн Даваа гарагт /2019.07.22/ нас барсан тухай Хятадын төв хэвлэл мэдээлжээ. Ли Пэн 1980-1990-ээд оны үед Хятадын засгийн газрын хэд хэдэн өндөр албан тушаалыг хашиж байв. Түүнийг 1989 онд Тяньаньмэний жагсаалыг цус урсган дарсан гол хүн гэж үздэг бөгөөд үүнийхээ төлөө “Бээжингийн мах бэлтгэгч” хэмээх хочтой болсон аж. 2010 онд хэвлэгдсэн дурсамжид Ли Пэн өөрийгөө уг хядлагад гол үүрэг гүйцэтгээгүй, тухайн үеийн удирдагч Дэн Сяопиний тушаалыг биелүүлсэн тухай бичиж байдаг. Сүүлд Хятадын Коммунист Намаас алдагдсан нэгэн бичиг баримтад Ли Пэнийг гол хүн байсан, Дэн Сяопинь түүний үгийг дагасан тухай бисэн аж. Шиньхуа агентлаг Ли Пенд зориулсан эмгэнэлдээ “Тяньаньмэний хэрэг явдлын үеэр тогтворгүй байдал, хүчирхийллээс сэргийлэх шийдвэртэй арга хэмжээ авсан” гэж үнэлэн бичжээ. Ли Пэн 1998 он хүртэл 11 жил ерөнхий сайдаар ажиллаж, дараа нь Хятадын төрийн дээд байгууллага болох улс төрийн товчооны гишүүнээр 15 жил ажилласан байна. Тэрээр 90 насандаа өвчний улмаас таалал төгсжээ.