Өчигдөр /2016.07.23/ Нэгдсэн Вант улсын эрх барих намын даргын сонгуульд Борис Жонсон үнэмлэхүй ялалт байгуулжээ. Энэ тухай тус намын жирийн гишүүдийг нэгтгэж, сонгуулийн асуудлыг хариуцсан “1922 Хорооны” тэргүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч Шерил Гиллан мэдэгджээ. Их Британийн гадаад хэргийн сайд асан (2016-2018), Лондон хотын экс амбан захирагчийн (2008-2016) төлөө намын 92153 жирийн гишүүд буюу 66,4 % саналаа өгчээ. Харин түүний өрсөлдөгч одоогийн Гадаад хэргийн сайд Жереми Хантыг гишүүдийн 33,6 % дэмжжээ. Тиймээс Жонсон торийн тэргүүлэгчийн эрхийн дагуу энэ сарын 24-нд Тереза Мэйн үүргийг хүлээн авч, 25-ны өдөр шинэ Засгийн газраа хуралдуулах аж. Эрх баригч намын шинэ дарга хэлсэн үгэндээ үндсэн гурван зорилгоо нэрлэжээ. Үүнд Их Британийг Европын холбооноос ирэх аравдугаар сарын 31-нээс өмнө гаргаж,элс орны нэгдэж, сөрөг хүчин Лейборист намын дарга Жереми Корбиныг ялах явдал орж байгаа аж. “Сонгууль дуусаж, ажил эхэлж байна” гэж тэрбээр төгсгөлд нь хэлжээ. Лейборист намын дарга Жереми Корбин өөрийн Твиттер худсандаа Британийн ард түмэн хэн Ерөнхий сайд болохыг сонгуулиар шийдэрх ёстой гэж бичсэн байна. Түүний үзэж буйгаар Их Британи Евхрпын холбооноос хэлцэлгүй гарах нь ажилгүйдлийг бий болгож, барааны үнэ өсөж мөн Үндэсний эрүүл мэндийн алба Америкийн компаниудад худалдагдах аюул нүүрлэх аж.