Өнөөдөр буюу мягмар гарагт /2019.07.23/ ОХУ-ын Агаар-сансарын хүчний онгоц Өмнөд Солонгосын агаарын хилийг зөрчсөн тухай Өмнөд Солонгосын штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдэгдлээ. Тус мэдэгдэлд бичсэнээр бол Оросын онгоц Өмнөд Солонгосын хилийн хоёр удаа зөрчсөн аж. Эхний удаа зөрчихөд Өмнөд Солонгосын тал хэд хэдэн байлдааны онгоцоо хөөргөн Оросын онгоцыг дагаж, сануулга өгөх гал нээжээ. Энэ нь үр дүнгээ өгсөн ч Оросын онгоц 15 минутын дараа эргээд ирсэн бөгөөд Өмнөд Солонгосын агаарын оройн зайг дөрвөн минутын дараа л орхин гарсан байна. Эл явдал Токто аралны орчим болсон аж.