Хонконг хотын төвөөс эсэргүүцлийн жагсаалд оролцоод метрогоор буцаж явсан жагсагчид руу модоор зэвсэглэсэн бүлэг хүмүүс довтолжээ. Үүний үр дүнд дор хаяж 36 хүн бэртэж гэмтсэн тухай RTHK телевизийн мэдээлжээ. Хэрэг явдал Хонконгийн хойд дүүрэгт Yuen Long метроны буудалд гарсан байна. Гэмтсэн хүмүүсийн нэг нь маш хүнд байдалтай сэхээнд байгаа аж. Арав гаруй хүн хүндэвтэр гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Бэртэж гэтсэн хүмүүсийн дунд сэтгүүлчид ч байгаа тухай эх сурвалж мэдээлжээ. “South China Morning Post”сонины мэдээлснээр бол жагсагчид руу дайрсан хүмүүс бүгд ижилхэн цагаан футолк өмссөн байжээ. Тэд цагдаагийн ажилтнууд ирэхээс өмнө зугтаж амжсан байна. Өнгөрсөн ням гарагт /2019.07.21/ Хонконгт хэдэн арван мянган хүн сүүлийн нэг сарын дотор гурав дахь удаагаа жагсжээ. Энэ удаагийн жагсаалд ойролцоогоор 140 мянган хүн оролцсон аж. Жагсагчид урьдчилан тохиролцсон чиглэлээсээ хазайн хотын төв замуудыг түгжихээс гадна зарим төрийн байгууллагуудын байр, тэр дундаа Хятадын төв удирдлагын захиргааны байр руу шатамхай шингэнтэй лонх шидэж, ханыг нь улаан будгаар буджээ. Цагдаа жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.
Another video clip circulated online shows the men in white beat up a man in black - the colour usually wears by #extraditionbill protesters- before some of them attack the reporters witnessing the assault. pic.twitter.com/ga7PzmE4Iz
— Stella Lee (@StellaLeeHKnews) July 21, 2019
A live video clip shows passengers on board a train screaming in fear as a group of armed men in white wave their rods at them at Yuen Long MTR station. pic.twitter.com/0htLQeKErF
— Stella Lee (@StellaLeeHKnews) July 21, 2019