Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх хэлэлцүүлэг өнөөдрөөс буюу 2019 оны долдугаар сарын 22-ны өдрөөс эхэлж байна. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороонд Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэг 10.00 цагаас эхлэх юм байна.