Украины парламентын ээлжит бус сонгуульд урьдчилсан дүнгээр Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ард түмний зарц” нам 43,9% хувийн санал авч ялалт байгуулжээ. Сонгуульд нийт 22 улс төрийн хүчин оролцсон ч Радад 5 нам л суудал авах 5% босгыг давж чадсан байна. Хоёрдугаарт Оросын талыг баримтлагч Виктор Медвечукийн “Амьдралын төлөө” нам 12,241% хувиар удаалсан бол өмнөх Ерөнхийлөгч Петр Порошенкогийн “Европын эв нэгдэл” нам 8,54 %, Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн “Батьковщина” нам 7,56%, Украины рок од Святослав Вакарчукын “Дуу хоолой” нам” 5,94% хувийн санал тус тус авчээ. Ерөнхийлөгч Зеленский өмнөх парламентыг тарааж ээлжит бус сонгууль зарласны үр дүн гарч өөрийнх нь нам парламентад олонх болсон ч эвслийн засгийн газар байгуулах шаардлагатай болсон аж. Зеленский сонгуулийн дараа хийсэн мэдэгдэлдээ эвслийн Засгийн газрыг байгуулахдаа дээрх улс төрийн хүчнүүдээс зөвхөн Святослав Вакарчукын “Дуу хоолой” намтай хамтрах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.