Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд халдаж байна хэмээн “Үндэсний аюулгүй байдал судалгааны төв”-өөс мэдэгдлээ.
Энэ талаар ҮАБСТ-ийн тэргүүн Д.Төмөрбаатар “Бид Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдалд судалгаа хийсэн. Үүний үр дүнгээс харахад 1990 онд олж авсан ардчилал булшлагджээ. Өөрөөр хэлбэл, бид 1990 онд нам төвтэй төрөөс татгалзаж, иргэн төвтэй төр буюу иргэний нийгэм байгуулахаар хуульчилсан. Энэ нь ардчиллын бидэнд өгсөн эрх чөлөөний баталгаа байсан юм. Үүнийг нэмэлт, өөрчлөлт нэртэй заалтуудаар устгахыг оролдлоо. “2000 оны дордохын долоон өөрчлөлт” өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тиймээс би УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанг халз мэтгэлцээнд дуудаж байна.
Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн зөв бурууг олон нийтийн өмнө хэлэлцэх нь зүйтэй. 2011 онд Ж.Сүхбаатар, 2012 онд Д.Лүндээжанцан, 2015 онд Н.Батбаяр нар Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийж, Монголын төрд эзэн суухыг санаархсан. Гэвч бүтэлгүйтсэн учир одоо эрх баригч нам тус нэмэлт, өөрчлөлтийг гадаад улсын захиалгаар хийх завдаж байна. Энэ нь ч баримт нотолгоогоор батлагдсан” хэмээв.