Европын Холбоо 2014 онд Малайзын нисэх компанийн "Боинг-777” онгоц сөнөсөн хариуцлагыг хүлээхийг ОХУ-ыг уриалжээ. "Европын Холбоо Орос улсыг энэ сүйрлийн хариуцлагыг хүлээж, мөн мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн хамтран ажиллахыг уриалж байна. Европын Холбоо эрх зүйн зохицуулалтын бие даасан байдал, мэргэжлийн төвшинд бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Үүнээс гадна Нидерландын эрх баригчид тус сүйрэлд сэжиглэгдэж буй дөрвөн этгээдийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэх гэж байгааг Европын Зөвлөл сайшаажээ. Өнгөрсөн 6-р сарын сүүлчээр Малайзын Гадаад хэргийн сайд Саифи Абдулим Абдул Абдулла тус сүйрлийн шалтгааны мөрдөн шалгаах ажил бүрэн гүйцэд дуусаагүй гэж Куала-Лумпур үзэж байгааг дурдсан юм. Малайзын “Амстердам- Куала-Лампур” чиглэлийн “Боинг 777” онгоц Донбассын ойролцоо 2014 оны 7-р сарын 17-ны өдөр сүйрx, онгоцонд зорчиж явсан 298 хүн бүгд нас барсан юм. Уг ослыг мөрдөн шалгаж буй олон улсын комисс сүйрлийг шалтгааныг пуужин харвасан гэж тогтоосон бөгөөд гурван Оросын, нэг Украины иргэнийг буруутнаар сэжиглэж байгаа ажээ. Тодруулбал өөрсдийгөө тунхагласан Донецкийн Бүгд Найрамдах улсын Батлан хамгаалахын сайд асан, ОХУ-ын ХМТ-ны бэлтгэл хурандаа Игорь Гиркинийг (Стрельков нэрээр танигдсан) гол буруутнаар татах гэж байгаа аж. Эл хэргийн шүүх хурлыг 2020 оны хавар товложээ. ОХУ өөрийн зүгээс уг тулгаж буй хэргийг “огт үндэслэлгүй” бөгөөд мөрдөх шалгах комисс тодорхой нэг ч нотолгоо илрүүлээгүй гэж онцолжээ.