Киприйн эдийн засгийн онцгой бүсэд (ЭОБ) нүүрс устөрөгчийн орд газрын хайгуулын ажлыг эхлүүлсэн Турк улсын эсрэг хориг тавих шийдвэрийг Европын Холбооны гадаад хэргийн сайд нар дэмжжээ. Энэ тухай Европын Холбооны Зөвлөлөөс 7-р сарын 15-нд гаргасан мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Тодруулбал, Европын Холбооны Зөвлөл Турктэй өндөр төвшний хэлэлцээр хийхээс татгалзаж, Холбооны Зөвлөлийн хуралдааныг цуцалжээ. Үүнээс гадна тус зөвлөл Европын Хөрөнгө оруулалтын банкийг Турк улс дахь үйл ажиллагаагаа эргэн харж, тус улсад үзүүлэх санхүүгийн туслалцаагаа танахыг санал болгосон байна. Мөн ЕХ-ны Гадаад хэргийн тэргүүн Федерике Могеринид Турк улсад тавих хоригийн бусад хувилбарыг авч үзэхийг Зөвлөл даалгасан аж. Турк улс өөрийн байр сууриа өөрчлөөгүй тохиолдолд хайгуулын ажилд оролцож буй хувь хүмүүс болон компаниудад мөн хориг тавих боломжтой гэж Европын Холбоо үзжээ. Киприйн эдийн засгийн онцгой бүсэд Турк улсын “Явуз”, “Фатих” гэдэг өрөмдлөгийн хоёр хөлөг хайгуулын ажлыг явуулж байгаа бөгөөд үүнийг Кипр, Грек улс өдөөн хатгалга хэмээн буруу шаажээ. Харин Турк улс тус бүс нутгийн байгалийн нөөц баялгийг эзэмших эрхтэй гэдэгт итгэлтэй байгаа аж.