АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Тэрбээр уг төслийг хоёр жилийн хугацаанд судалж боловсруулжээ.
АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Сүүлийн үед иргэдээс УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх тухай саналууд их ирж байна. Иймд миний бие энэ талаар хоёр жил орчим хугацаанд судалгаа хийсний эцэст хуулийн төсөл боловсрууллаа.
Уг хуулиар тухайн тойргийн сонгогчдын гуравны нэг нь зөвшөөрсөн тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг, ёс зүйн хариуцлага тооцдог байхаар тусгасан.
Энэ төсөл нь гишүүдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зорилготой юм. Ардчилал хөгжсөн улс орнуудад ийм тогтолцоо бий" гэлээ.